MNS 6617 : 2016

Эмнэлзүйн лаборатори. Вирус өсгөвөрлөх арга

Хамрах хүрээ

Энэхүү баримт бичигт худалдаанд байгаа дан үет эсийн өсгөвөр болон урвалжууд ашиглан эмнэл зүйн вирус судлалын лабораторт хийдэг вирус өсгөвөрлөх, ялган дүйх ажилбарын тухай өгүүлнэ. Энэ аргачлалд сорьц цуглуулах, боловсруулах, халдаах, эсийн өсгөвөрийн сонголт хийх, үнэлэх, арчлах болон чанарын хяналт, өсгөвөр илрүүлэх, ялган дүйх, шинжилгээний хариу илгээх болон тайлбарлах, ажилбарын дутагдалтай тал зэргийг тоймлон оруулсан. Энэхүү аргачлалыг вирус өсгөвөрлөх ажилбарыг хязгаарлагдмал болон түгээмэл аль ч байдлаар гүйцэтгэдэг эсвэл нэвтрүүлэх гэж байгаа бүх лабораторит зориулсан болно.

Баталсан огноо: 2016-06-23 Мөрдөж эхэлсэн огноо: 2016-07-04
Ангилал: | 11.100.01 Эмнэлгийн лабораторийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт