MNS 6615 : 2016

Чанарын менежментийн тогтолцоо: Лабораторийн баримт бичгийн боловсруулалт ба хөтлөлт

Хамрах хүрээ

Энэхүү удирдамж нь янз бүрийн чиглэлийн лабораторийн баримт бичгийг бэлтгэхэд зориулсан нотолгоонд суурилсан зөвлөмж юм. Мөн түүнчлэн лабораторийн шинэ болон шинэчилсэн баримт бичиг шаардлагатай болсон үеэс эхлэн хэрхэн удирдах, ашиглах, хуучрах хүртэл нь хянах үйл ажиллагааг тодорхойлсон байгаа. Энэхүү удирдамжийг ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн лабораторийн баримт бичгийг боловсруулахад ашиглаж болно. QMS02 нь дараах чиглэл бүхий байгууллагад ашиглагдана.  Баримт бичгийг боловсруулж буй удирдлагын болон мэргэжлийн хүн  Үйлдвэрлэгчид  Боловсролын байгууллагууд  Тохируулах ба магадлан итгэмжлэх байгууллагууд QMS02 нь лабораторийн баримт бичиг болон ажилбарын гарын авлагад олон улсын стандартын шаардлага ба тохируулах болон итгэмжлэх байгууллагуудын шардлагыг хэрхэн хэрэгжүүлэх удирдамж юм. QMS02 нь стандарт биш, лабораторийн баримт бичиг, үйл ажиллагааны шаардлагыг агуулаагүй. Харин лаборатори нь баримт бичиг болон түүний хөтлөл зүйн тогтолцоог олон улсын стандарт, заавар болон итгэмжлэлийн шаардлагад нийцүүлэхэд ямар үйл ажиллагаа явуулахыг тодорхойлон, энэхүү шаардлагыг хангасан зөвлөмж, жишээнүүдийг оруулсан болно.

Баталсан огноо: 2016-06-23 Мөрдөж эхэлсэн огноо: 2016-07-04
Ангилал: | 11.100.01 Эмнэлгийн лабораторийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт