Баримт бичиг. 3-р хэсэг: Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлага
Хамрах хүрээ
Байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан болон цахим хэлбэрээр үүссэн захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл- лавлагааны баримт бичигт хэрэглэх хэвлэмэл хуудас, тэдгээрт баримт бичгийн бүрдлийг байрлуулах, хяналт тавих үйл ажиллагааг журамлан явуулахад оршино. Энэ стандартаар захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл-лавлагааны баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжид хамаарна. Хэвлэмэл хуудасны эх загварыг В1-В9 дүгээр хавсралтад үзүүлэв. Үүнд: В1 хавсралт - “Тушаал” баримт бичгийн хэвлэмэл хуудасны загвар В2 хавсралт - “Захирамж” баримт бичгийн хэвлэмэл хуудасны загвар В3 хавсралт – “Албан даалгавар” баримт бичгийн хэвлэмэл хуудасны загвар В4 хавсралт – “Хурлын тэмдэглэл” баримт бичгийн хэвлэмэл хуудасны загвар В5 хавсралт - А4 хэмжээтэй албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар В6 хавсралт - Албан тушаалтны А4 хэмжээтэй албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар В7 хавсралт - А5 хэмжээтэй албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар В8 хавсралт - Албан тушаалтны А5 хэмжээтэй албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар В9 хавсралт - Гадаадад илгээх албан бичгийн хэвлэмэл хуудасны загварБаталсан огноо: 2021-07-02 | Мөрдөж эхэлсэн огноо: 2021-07-05 |
Ангилал: | 01.140.20 Мэдээллийн шинжлэх ухаан | | |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт |