MNS 5140-2 : 2021

Баримт бичиг. 2-р хэсэг: Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага

Хамрах хүрээ

Байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан болон цахим хэлбэрээр үүссэн захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл-лавлагааны баримт бичгийг зохион бүрдүүлэх, нэг загварт оруулах, хуулийн хүчинтэй байдлыг хангах, шийдвэрлэлтэд хяналт тавих, баримт бичиг мэдээллийн бүртгэл, хайлтыг түргэн шуурхай болгох үйл ажиллагааг журамлан зохицуулахад оршино. Энэ стандартаар захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл-лавлагааны баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжид хамаарна.

Баталсан огноо: 2021-07-02 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-07-05
Ангилал: | 01.140.20 Мэдээллийн шинжлэх ухаан |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт