MNS ISO 13496 : 2000

Мах махан бүтээгдэхүүн. Өнгө оруулагч бодисыг илрүүлэх нимгэн үеийн хроматографын арга

Хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь мах, махан бүтээгдэхүүн дэхь хиймэл аргаар гаргаж авсан усанд уусдаг өнгө оруулагч бодисыг илрүүлж тодорхойлох нимгэн үеийн хроматографын аргыг тогтооно. Дараах өнгө оруулагч бодисыг энэ аргаар илрүүлж болно. Үүнд: Тартразин Патенчлагдсан хөх V Хинолын шар Индиготин Нар шингээлтийн шар FCF Бриллянтын хар PN Амарант Хар 7984 Пунцов 4R Бат бэх ногоон FCF Эритрозин Хөх VRS Дээрх өнгө оруулагч бодистой ижил төстэй бодисуудын нэр ба таниж тодорхойлох дугаарыг хавсралт А-д заасан болно. Энэхүү аргаар өнгө оруулагч бодисыг тодорхойлоход саад болдоггүй ургамлын гаралтай будагч бодис ба хандын нэрийг хүснэгт Б.1-д үзүүлэв. Харин энэ аргыг хэрэглэх үед зарим тохиолдолд саад болдог байгалийн өнгө оруулагч хүснэгт Б.2-д харуулсан болно.

Баталсан огноо: 2000-08-31 Мөрдөж эхэлсэн огноо: 2000-09-01
Ангилал: | 67.120.10 Мах, махан бүтээгдэхүүн |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт