MNS 5649 : 2006

Үр тариа, гурил, будаа тээвэрлэлт. Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

2.1 Үр тариа, гурил, будааны тээвэрлэлт эрхлэх, тээвэрлүүлэгч болон тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн үр тариа, гурил, будааны тээвэрлэлт, ажил үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий байгууллага албан тушаалтанд хамаарна. 2.2 Энэхүү стандартыг үр тариа, гурил, будааны тээвэрлэлт эрхлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ хүрээнд сургалт явуулдаг, мэргэжил олгодог бүх байгууллага, хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ. 2.3 Үр тариаг талбайгаас үтрэм, тариа хадгаламж, гурил тэжээлийн үйлдвэрт, мөн төрөл бүрийн хэмжээгээр савлаж, багцалсан гурил, будааг үйлдвэр, худалдааны газарт хадгалах, савлах, тээвэрлэх, борлуулахад мөрдөнө.

Баталсан огноо: 2006-06-29 Мөрдөж эхэлсэн огноо: 2006-07-31
Ангилал: | 43.040.01 Авто замын тээврийн хэрэгслийн тогтолцооны нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт