MNS 5648 : 2006

Төмс, хүнсний ногоо тээвэрлэлт. Ангилал, Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага.

Хамрах хүрээ

2.1 Энэхүү стандарт нь төмс, хүнсний ногооны тээвэрлэлт эрхлэх, тээвэрлүүлэгч болон тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн төмс, хүнсний ногооны тээвэрлэлт, ажил үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хамаарна. 2.2 Төмс, хүнсний ногооны тээвэрлэлт эрхлэх, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ хүрээнд сургалт явуулдаг, мэргэжил олгодог бүх байгууллага, хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ. 2.3 Төмс, хүнсний ногоог талбайгаас үтрэм, агуулах-зоорь, үйлдвэр, худалдааны цэг, салбарт түгээж хүргэхэд мөрдөнө.

Баталсан огноо: 2006-06-29 Мөрдөж эхэлсэн огноо: 2006-07-31
Ангилал: | 43.040.01 Авто замын тээврийн хэрэгслийн тогтолцооны нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт