Халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэл Септидин 1 %, 10 %-ийн уусмал. Ерөнхий шаардлага
Хамрах хүрээ
Энэхүү стандарт нь Септидин 1 %, 10 %-ийн уусмалыг үйлдвэрлэх эмийн үйлдвэрт хамаарна. Септидин 1 %-ийн уусмалыг гүйлсэн булчирхайн улайлт, шархлаа, идээт үрэвсэл ам гэмтэх, амны хөндийн салстын үрэвсэл, халдвар зэргийн үед хэрэглэнэ. Септидин 10 %-ийн уусмалыг гадуур шарх, халдвар, түлэгдэлт, шалбаралтад болон арьс салстыг мэс засалд бэлтгэн ариутгах, мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх, халдварласан шархыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.Баталсан огноо: 2010-09-30 | Мөрдөж эхэлсэн огноо: 2010-10-15 |
Ангилал: | 11.080.20 Халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бодис | | |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт |