MNS CAC RCP 39 : 2011

Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал

Хамрах хүрээ

1.1 Түүхий эд, хоолны бэлдэц, бэлэн хоол бүтээгдэхүүнийг боловсруулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал, халамжийн газар болон шорон гэх мэт онцлог бүлэгт үйлчлэх бусад хоол үйлдвэрлэлийн газрууд энэхүү стандартыг заавал мөрдөж ажиллана. Онцлог бүлэг бүрт нийтэд нь ижил төрлийн хоолоор үйлчилнэ. Энэхүү стандарт нь бэлэн хоолыг үйлдвэрийн аргаар бэлдэх газарт хамаарахгүй ч заалтууд нь зарим хэсгүүдэд тохирч болно. Хялбарчлах зорилгоор боловсруулалтгүйгээр шууд олгодог түүхий хүнсийг хамруулаагүй боловч энэ нь эдгээр хүнс эрүүл мэндэд аюул учруулахгүй гэсэн үндэслэл биш юм. 1.2 Энэхүү стандартаар зохицуулагдах хоол хүнсний төрлийг II хэсгийн 2.6 а) ба 2.6 б) зүйлд тодорхойлж өгсөн бөгөөд 4.3.14.2, 4.3.14.3, 4.3.19.2, 7.6, 7.7, 7.8, 7.9.4 ба 7.9.5 дугаар зүйлд тусгагдсан мэдээллүүд нь 2.6 б)-д хамруулсан урьдчилсан бэлтгэсэн хоолонд хамаарна.

Баталсан огноо: 2011-12-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2011-12-16
Ангилал: | 03.080.30 Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт