MNS AASHTO M 320 : 2021

Авто замын байгууламжийн материал. Ашиглалтын үзүүлэлтээр ангилсан (PG) битум холбогчийн техникийн шаардлага

Хамрах хүрээ

1.1 Энэхүү техникийн шаардлага нь ашиглалтын үзүүлэлтээр ангилсан битумэн холбогчдод хамаарна. Энэ техникийн шаардлагын дагуу битумыг хучилтын долоо хоногийн хамгийн их төлөвлөлтийн температур болон хучилтын хамгийн бага төлөвлөлтийн температураар нь ангилдаг. Тухайн техникийн шаардлага нь 1-р хүснэгт, 2-р хүснэгт болон 3-р хүснэгтийг агуулна. Хэрэв аль нэг хүснэгтийг ашиглахыг тодорхойлон дурьдаагүй байвал 1-р хүснэгтийг мөрдлөг болгоно. 1.2 2-р хүснэгтийг T 313 болон Т 314 стандартын туршилтын аргачлалтай хослуулан хэрэглэх бөгөөд хагарлын хязгаарын бага температурыг тодорхойлох R 49 стандарттай хамтатган ашиглана. 1.3 3-р хүснэгтийг дахин сэргээгддэггүй шилжилтийн хэв гажилт (Jnr) - ыг тодохойлох TP 70 “Олон удаагийн ачаалал өгсний дараах хэв гажилтын дахин сэргэлтийг тодорхойлох” стандарттай хамт ашиглана. 3-р хүснэгтийн хувьд “S”, “H” болон “V” ангилал нь өндөр эсвэл маш өндөр хөдөлгөөний эрчимтэй замын хувьд стандартаар тодорхойлогдоно.

Баталсан огноо: 2021-09-14 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-09-20
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт