MNS AASHTO TP TP 70 : 2019

Авто замын байгууламжийн материал. Битумд олон удаагийн ачаалал өгсний дараах хэв гажилтын дахин сэргэлтийг динамик шилжилтийн реометр (ДШР)-ээр тодорхойлох туршилтын арга

Хамрах хүрээ

1.1 Энэхүү туршилтын арга нь битумд олон удаагийн ачаалал өгсний дараах дахин сэргэлт (ОУАӨДДС) – ийг турших аргыг хэрэглэн битумын уян хэв гажилтын дахин үл сэргэлт болон дахин сэргэлтийн хувийг тодорхойлоход хамаарна. (ОУАӨДДС) - ийн туршилтыг тодорхой температурт динамик шилжилтийн реометр (ДШР)-ээр гүйцэтгэдэг. Энэ аргад MNS AASHTO T 240 битумын нимгэн хальс үүсгэн халааж, эргэлдүүлэх аргаар агаар, дулааны нөлөөллийг тодорхойлох аргаар туршсан дээжийг хэрэглэнэ. 1.2 Битумын дахин сэргэлтийн хувиар илэрхийлэгдсэн утга нь полимероор сайжруулсан ба сайжруулаагүй битумын уян харимхай хариу үйлдэл болон ачааллын хамаарлыг тодорхойлох зорилготой. 1.3 СИ системээр илэрхийлсэн нэгжийг мөрдөнө. 1.4 Энэхүү стандартыг хэрэглэхтэй холбогдолтой аюулгүй ажиллагааны бүх асуудлыг тус стандартад дурьдаагүй байж болно. Энэ стандартыг хэрэглэхийн өмнө холбогдох эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг тогтоож, хэрэгжилтийг хангах нь энэ стандартыг ашиглагчийн үүрэг болно.

Баталсан огноо: 2019-10-11 Мөрдөж эхэлсэн огноо: 2019-10-17
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт