MNS 6776 : 2019

Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандарт нь шуудангийн дараах үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангана. Үүнд: 1. шуудангийн илгээмжийн хэмжээ, жингийн хязгаар; 2. шуудангийн илгээмжийн хаягийн бичвэрт тавих шаардлага; 3. шуудангийн илгээмжийг боож битүүмжлэх; 4. шуудангийн илгээмжийг хүлээн авах; 5. гарах ба дамжих шуудангийн илгээмжийг ялган боловсруулах; 6. шуудангийн илгээмжийг тээвэрлэлтэд бэлтгэх; 7. шууданг тээврийн байгууллагатай солилцож, хүлээлцэх; 8. шууданг тээвэрлэн хүргэх; 9. орох илгээмжийг ялган боловсруулах; 10. шуудангийн илгээмжийг хүргэж гардуулах; 11. шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь гардуулах ба олгох байгууллага дээр хадгалах хугацаа; 12. шуудангийн илгээмжийн хүлээн авагчийн хаягийг тодруулах; 13. шуудангийн илгээмжийг буцаах ба дахин хүргүүлэх; 14. эзэндээ олгогдоогүй илгээмж; 15. эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжийг задлах ба устгах; 16. шуудангийн илгээмжийн гардуулалтын хариу мэдэгдэх үйлчилгээ; 17. шуудангийн илгээмжийн гардуулалтын тухай хэрэглэгчийн лавлагаанд хариу өгөх; 18. шуудангийн илгээмжийг хүлээн авсан шуудангийн байгууллагад шуудангийн илгээмжийг бүртгэх ажиллагаа; 19. шуудангийн илгээмжийн тухай мэдээллийг хадгалах; 20. шуудангаар үйлчлэгчдийн хооронд солилцох мэдээлэл; 21. шуудангаар үйлчлэгч хооронд мэдээлэл солилцох арга, хэлбэр; 22. хэрэглэгчдэд шуудангийн илгээмжийн лавлагааны мэдээллийг өгөх.

Баталсан огноо: 2019-07-04 Мөрдөж эхэлсэн огноо: 2019-07-10
Ангилал: | 03.240 Шуудангийн үйлчилгээ |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт