MNS 6751 : 2019

Хүүхдийн тоглоомын талбай. Ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

2.1 Энэхүү стандарт нь нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах 6 сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавихад хамаарна. 2.2 Энэхүү стандарт нь ерөнхий боловсролын сургуулийн спортын талбай, өндөр настны чийрэгжүүлэх талбай, хүүхдийн зуслан барилга дотор байрлуулсан тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний цогцолбор барилга доторхи хүүхдийн тоглоомын өрөөнд хамаарахгүй.

Баталсан огноо: 2019-02-28 Мөрдөж эхэлсэн огноо: 2019-04-02
Ангилал: | 03.080.30 Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ | 97.190 Хүүхдэд зориулсан тоног төхөөрөмж |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт