MNS 6314 : 2012

Усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэрэглэх дохио тэмдэг, төрөл загвар, нэр томьѐо, тодорхойлолт, суурилуулах ба байрлуулах,

Хамрах хүрээ

2.1. Усан замын тээврийн хэрэгслийг жолоодоход туслах зорилгоор усны гадаргуу дээр хөвөхөөр зохион бүтээсэн ба эрэг дээр суурилуулсан дохио, тэмдэгт энэхүү стандарт үйлчилнэ. 2.2. Энэхүү стандартаар усан замын тэмдгийн төрөл загвар, өнгө, будгийн төрөл янз, хэлбэр дүрс, хэмжээ, үндсэн үзүүлэлт болон усан замын гэрэл дохионы харилцан байршил, өнгө, шинж чанарыг тогтооно. 2.3. Энэхүү стандартын шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт усан замын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж буй бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартын шаардлагыг дагаж мөрдөнө. 2.4 Энэхүү стандартын А, В, С.хавсралтад заасан шаардлагыг заавал биелүүлнэ.

Баталсан огноо: 2012-06-27 Мөрдөж эхэлсэн огноо: 2012-07-18
Ангилал: | 47.060 Дотоодод зорчих усан онгоц |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт