MNS 6312 : 2012

Төмөр замын зорчигчийн вагон. Техникийн ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

2.1 Энэхүү стандарт нь 1520 мм болон 1435 мм-ийн царигтай төмөр замд ашиглахад зориулсан, голын ачаалалт нь 25 т бүхий дөрвөн голт зорчигчийн вагонд мөрдөх ба тэдгээрийн тэргэнцэр нь цариг тус бүрт тавих тусгай шаардлагыг мөрдөх болно. 2.2 Зорчигчийн вагоныг нэмэгдүүлэн зорчигчийн паркыг сайжруулан, хүчжүүлэн, ашиглалт болон засварын технологи, техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, стандарт, норматив, баримт бичиг болон төмөр замын техник ашиглалтын дүрэм зэрэгт заасан шаардлагыг мөрдлөг болгоно. 2.3 Энэхүү стандартыг зорчигчийн вагон бүхий аж ахуй нэгж, байгууллага, иргэн, энэ чиглэлээр суралцагч нар дагаж мөрдөнө. 2.4 Энэ стандарт нь Төмөр замын ачааны болон тогтмол дулаант вагонд хамаарахгүй.

Баталсан огноо: 2012-06-27 Мөрдөж эхэлсэн огноо: 2012-07-18
Ангилал: | 45.020 Төмөр замын техникийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт