MNS 2786 : 2020

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс хөнөөлт дугариг хорхойг илрүүлэх арга

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь хөрс, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд /төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үндэс үр, үрийн материал/ дугариг хорхойг илрүүлэн тодорхойлоход хамаарна. Шинжилгээний дээжид тарьж, суулгах бүх төрлийн материалууд /төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үрслэг, суулгац, булцуу, үндэс үр, үрийн материал, хөрс/ багтана. Стандартыг ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг хүрээлэн, их дээд сургууль, лабораторийн гарын авлага болгон ашиглана.

Баталсан огноо: 2020-06-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-07-07
Ангилал: | 65.020.20 Ургамлын аж ахуй |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт