MNS ISO 22870 : 2016

Үйлчлэх цэгт гүйцэтгэх шинжилгээ (ҮЦГШ) Чанарын болон чадавхийн шаардлагууд

Хамрах хүрээ

Энэхүү Олон Улсын Стандарт нь үйлчлэх цэгт гүйцэтгэх шинжилгээнд хамаарах өвөрмөц шаардлагуудыг тодорхойлох ба ISO 15189-той холбон ашиглахад зориулагдсан юм. Энэхүү Олон Улсын Стандартын шаардлагуудыг эмнэлэгт, клиникт болон амбулаторын үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад ҮЦГШ хийж гүйцэтгэхэд мөрдөнө. Энэхүү Олон Улсын Стандартыг арьс нэвтэлсэн хэмжилт, амьсгаагаар гарсан агаарын шинжилгээ болон биеийн үзүүлэтүүдийн in vivo хяналтанд хэрэглэж болно. Өвчтөн гэрийн эсвэл хамт олны орчинд өөрийгөө шинжлэхийг оруулаагүй боловч энэхүү Олон Улсын Стандартын зарим хэсгүүдийг ашиглах боломжтой. ТАЙЛБАР: Орон нутгийн, бүсийн болон үндэсний хууль дүрмийг харгалзан үзэх шаардлагатай.

Баталсан огноо: 2016-06-23 Мөрдөж эхэлсэн огноо: 2016-07-04
Ангилал: | 11.100.01 Эмнэлгийн лабораторийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт