MNS 6039 : 2020

Илчит тэрэг. Техникийн ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

Монгол улсын нутаг дэвсгэр дээрх төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч, илчит тэрэгний засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ба иргэн, төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү стандартыг мөрдөнө. Энэхүү стандарт нь 1520, 1435 мм царигтай төмөр зам дээр ачаа ба зорчигч тээвэрлэх, сэлгээний ажил хийхэд зориулагдсан цахилгаан дамжуулгатай илчит тэрэг, түүний систем, агрегат, зангилаа, эд ангид тавих техникийн ерөнхий шаардлагыг тогтооход хамаарна.

Баталсан огноо: 2020-10-08 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-10-08
Ангилал: | 45.060.10 Зүтгүүрийн хэсэг |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт