MNS 3332 : 2013

Барилгын зураг. Барилгын доторх ус хангамж, ариутгах татуурга ба хий хангамжийн систем. Таних тэмдэглэгээ

Хамрах хүрээ

Энэ стандарт барилга доторх ус хангамж, ариутгах татуурга ба хий хангамжийн системийн зураг төслийг ашиглахад хялбар байх үүднээс нэгдсэн нэг таних тэмдгийг ашиглахад оршино. Энэхүү стандарт нь барилгын зураг төсөл зохиоход барилгын доторх ус хангамж, ариутгах татуурга ба хий хангамжийн системийн байгуулалт болон тойм, зүсэлтэнд, дамжуулах хоолой, тоног төхөөрөмж, тоноглолуудыг томьѐолон тэмдэглэхэд хэрэглэнэ.

Баталсан огноо: 2013-05-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2013-10-01
Ангилал: | 01.100.30 Барилгын зураг |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт