MNS 3297 : 2019

Байгаль хамгаалал. Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх

Хамрах хүрээ

Стандартын зорилго нь хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн байдалд тавигдах шаардлагыг тогтоож, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Энэхүү стандартад хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн байдалд тавигдах шаардлага хамаарна. Энэхүү стандартыг хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн байдалд үнэлгээ хийн хөрсний бохирдлын түвшинг тогтоон хариу арга хэмжээ авах нотолгоог бүрдүүлэхэд хэрэглэнэ.

Баталсан огноо: 2019-03-15 Мөрдөж эхэлсэн огноо: 2019-03-19
Ангилал: | 13.080.01 Хөрсний чанар ба хөрс судлалын нийтлэг асуудал |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт