MNS AASHTO T 126 : 2005

Лабораторийн нөхцөлд бетон сорьцыг бэлтгэх, арчлах арга

Хамрах хүрээ

1.1 Энэхүү аргаар зохих хяналтын доор гар аргаар (төмөр ба мод ашиглан) болон доргиур ашиглан нягтруулж болох бетоныг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр лабораторид бетоны сорьцыг туршилтын зориулалтаар бэлтгэх, арчлах ажлыг гүйцэтгэхэд хамаарна. 1.2 СИ системийн хэмжээг стандартад хэрэглэх ба харин хаалтан дотор заасан өгөдлийг мэдээллийн журмаар ашиглана. 1.3 Энэхүү стандартад холбогдох аюулгүй байдлын асуудлыг тусгаагүй болно. Шаардлагатай аюулгүй байдлыг хангаж, холбогдох үйл ажиллагааны хязгаарлалтыг зохих журмаар мөрдөх нь тухайн стандарт хэрэглэгчийн үүрэг мөн.

Баталсан огноо: 2005-12-12 Мөрдөж эхэлсэн огноо: 2006-01-01
Ангилал: | 91.100.30 Бетон ба бетон бүтээгдэхүүн |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт