MNS AASHTO T 106 : 2012

Гидравлик цементэн зуурмагийн шахалтын бат бэхийг тодорхойлох арга (50 мм-ийн шоо сорьц)

Хамрах хүрээ

1.1 Энэхүү туршилтын арга нь гидравлик цементэн зуурмагийн шахалтын бат бэхийг 50 м (2 инч)-ийн квадрат хэлбэртэй хэвийг ашиглан тодорхойлоход хамаарна. ТАЙЛБАР: Энэхүү стандарт нь ASTM C 349 туршилтын аргын стандарттай ижил, бүрэн нийцсэн хувилбар болно. (зөвшөөрөгдсөн туршилтад ашиглах боломжгүй) 1.2 Энэ туршилтын арга нь СИ буюу инч –фунтийн нэгжийг хэрэглэнэ. Эдгээр утгыг өөр системд шилжүүлэх бол тусгай стандарт шаардлагатай. Энэ туршилтад хэрэглэх инч-фунтийн нэгжийн хэмжигдэхүүнийг инч-фунтийн нэгжийн жагсаалтаас үзнэ үү. Дээрх нэгжийн системд заасан хэмжээнүүд яг тэнцүү биш ч нэгжийн систем тус бүрийг өөр хооронд нь хамааралгүйгээр тус тусад нь ашиглана. 2 өөр нэгжийн системийн утгыг харьцуулахад үр дүн нь шаардлагаас зөрж болно. 1.3 СИ системийн утга нь СИ-ийн нэгжээр илэрхийлэгдэх ба эсвэл хөрвүүлэх, тохируулах зааварчилгааны стандарт IEEE/ASTM SI 10-ийг ашиглан хэмжилтийг өөр системд хөрвүүлж болно. 1.4 Энэ стандартаар туршилт хийхтэй холбоотой хэрэглэгчийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар журмын талаар энэхүү стандартад тодорхой тусгаагүй болно. Харин энэхүү стандартыг хэрэглэх явцдаа хэрэглэгч өөрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөв зохистой сахиж аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. АНХААРУУЛГА: Шинэхэн гидравлик цементэн зуурмаг нь идэмхий шинж чанартай бөгөөд арьс болон хувцсан дээр хүрсэн тохиолдолд түлэх аюултай.

Баталсан огноо: 2012-06-27 Мөрдөж эхэлсэн огноо: 2012-07-18
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт