MNS AASHTO T 102 : 2003

Битумэн материалын толбоны шинжилгээг тодорхойлох арга

Хамрах хүрээ

2.1 Энэ туршилтын аргыг зөвхөн нефтийн битумэнд хэрэглэх бөгөөд ксиленд уусдаггүй хэсгүүдийг агуулсан байгалийн битумд хэрэглэхгүй. 2.2 Стандарт уусгагч шингэнээр уусгахад эерэг гарсан материалын эерэг чанарын түвшинг тогтооход “ксилений эквивалент тоо”-г тодорхойлох туршилтанд оруулах шаардлагатай. “Ксилен эквивалент тоо” гэдэг нь стандартын нафта ба ксиленээс бүрдсэн эсвэл ердийн хептан ба ксиленээс бүрдсэн уусгагч шингэнээр тухайн материалын “эерэг толбо”-ыг гаргахад хүрэлцэхүйц хэмжээний ксилений хамгийн бага хувийг /эзлэхүүнээр/ хэлнэ. Эдгээр нь нафта-ксилены эквивалент, хептан-ксилены эквивалент гэж тус тус нэрлэгдэнэ. Уусгагч шингэн дэхь ксилены хувь нь 5,0%-иар нэмэгдэх ѐстой. Ксилены эквивалент тоог тодорхойлох боломжгүй тохиолдолд зөвхөн стандарт нафта-г уусгагчийг хэрэглэнэ.

Баталсан огноо: 2003-11-06 Мөрдөж эхэлсэн огноо: 2003-12-01
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт