MNS 6303 : 2016

Дээвэр болон барилга байгууламжид хэрэглэх ус, уур тусгаарлах хуйлмал материал. Техникийн ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

1.1 Энэ стандарт нь барилга байгууламжийн ус, уур тусгаарлах хуйлмал материалын зориулалт, ангилал, хүлээн авах дүрэм, турших арга, хэрэглэх заавар, техникийн ерөнхий шаардлага, аюулгүй ажиллагааны журам, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлагуудыг тогтоох ба Р /полиэфир/, G /стирол, бутадиен, дулаанд тэсвэртэй хуванцар/ зэрэг уян хатан шинж чанарыг зохицуулах нэмэлт, ус тусгаарлах дээд ба ул (ар)-ны бүрхүүл үетэй, ЭПДМ хуйлмал материалын хэрэглэх хүрээг тогтооход хамаарна. 1.2 Хуйлмал материалыг үйлдвэр, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, иргэний барилгын дээвэр, хана, зоорь, ариун цэврийн өрөөний шалны ус тусгаарлалтанд -45 0С-ын, уур тусгаарлалтанд -30 0С-ын температур бүхий орчинд хэрэглэнэ.

Баталсан огноо: 2016-04-28 Мөрдөж эхэлсэн огноо: 2016-05-19
Ангилал: | 91.060.20 Дээвэр | 91.120.30 Усны хамгаалалт |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт