MNS CAN 706 : 2011

Барилгад хэрэглэх утаслаг ширхэглэлтэй дулаан тусгаарлагч модон хавтан.

Хамрах хүрээ

Энэхүү стандартаар барилгын талбайд эсвэл үйлдвэрийн байгууламжид барилгын дулаан тусгаарлалт болон бусад зорилгоор хэрэглэгдэх өнгөлгөөтэй,өнгөлгөөгүй утаслаг ширхэглэлтэй модон дулаан тусгаарлагч хавтангийн физикшинж чанарын шаардлага, тэдгээрийг тодорхойлох туршилтын аргуудыг тогтооно.1.2 Энэхүү стандарт нь материалын шинж чанараар ангилсан 2 төрлийн утаслаг ширхэглэлтэй модон дулаан тусгаарлагчид хамаарна. 1.3 Энэ стандартад нийцсэн барилгын талбайд эсвэл үйлдвэрийн байгууламжид дулаан тусгаарлагчийг шал, тааз, хана болон дээврийн дулаан тусгаарлалтанд хэрэглэнэ. 1.4 Энэ стандартад үл нийцэх бүтээгдэхүүний туршилт болон үнэлгээг хийхийн тулд эрсдэлтэй материал ба/эсвэл тоног төхөөрөмж шаардлагатай байж болно.Энэхүү баримт бичиг нь үүнийг хэрэглэхтэй холбоотой эрүүл ахуйн болон аюулгүйбайдлын бүх талыг хангахад чиглэгдээгүй. Хэрэглэгч нь энэхүү стандартыгхэрэглэхээс өмнө холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвлөгөө авах, эрүүлахуйн болон аюулгүй байдлын хэрэглээг хангах, холбогдох хууль эрх зүйншаардлагуудтай нийцүүлэх үүрэгтэй.

Баталсан огноо: 2011-11-26 Мөрдөж эхэлсэн огноо: 2012-07-09
Ангилал: | 91.080.20 Банзан бүтээц |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт