Эрчим хүчний менежментийн тогтолцоо Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар
Хамрах хүрээ
Энэхүү баримт бичиг нь эрчим хүчний менежментийн тогтолцоог (ЭХМТ) бий болгох, хэрэгжүүлэх, хэвшүүлэх, сайжруулахад зориулсан шаардлагуудыг тогтоосон. Товлосон үр дүн нь эрчим хүчний гүйцэтгэл болон ЭХМТ-гоо тасралтгүй сайжруулахад системтэй хандлагыг баримтлах боломжийг байгууллагад олгоход оршино. Энэхүү баримт бичиг нь: a. төрөл, хэмжээ, төвөгшил, газар зүйн байршил, зохион байгуулалтын соёл болон нийлүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнээс нь үл хамаарч аль ч байгууллагад хэрэглэх боломжтой; b. тухайн байгууллагаас удирдаж, хянадаг, эрчим хүчний гүйцэтгэлд нөлөөлдөг үйл ажиллагаануудад хэрэглэх боломжтой; c. зарцуулдаг эрчим хүчний хэмжээ, хэрэглээ, төрлөөс үл хамаарч хэрэглэгдэнэ; d. эрчим хүчний гүйцэтгэлийн тасралтгүй сайжруулалтыг харуулахыг шаардах ч эрчим хүчний гүйцэтгэлийн сайжруулалтын хувьд хүрэх ёстой ямар нэг түвшинг шаардахгүй; e. дангаар нь, эсвэл бусад менежментийн тогтолцоотой хамтад нь болон нэгтгэж хэрэглэж болно. Хавсралт A нь энэхүү баримт бичгийг хэрхэн хэрэглэх зааврыг өгнө. Хавсралт В нь энэхүү баримт бичгийг өмнөх хувилбартай нь харьцуулан харуулсан.Баталсан огноо: 2019-12-30 | Мөрдөж эхэлсэн огноо: 2020-02-11 |
Ангилал: | 03.120.10 Чанарын менежмент ба чанар хангалт | 27.015 Эрчим хүчний үр ашиг. Эрчим хүчний хэмжнэлтийн нийтлэг асуудал | | |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт |