MNS 6651 : 2017

Бөөрний чулууны найрлагыг тодорхойлох нил улаан туяаны спектрофотометрийн арга

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь хүний биед үүсэн бүрэлдсэн бөөрний чулууг бүрдүүлэгч нэгдлийг нил улаан туяаны спектрофотометрийн аргаар тогтооно. Энэхүү арга нь чанарын шинжилгээний аргад хамаарна. ТАЙЛБАР: Нил улаан туяа нь үзэгдэх гэрлээс микродолгион хүртэлх долгионы урт бүхий цахилгаан соронзон долгион бөгөөд энэхүү стандартад 4000-400 см-1 долгионы тоо бүхий (долгионы уртаараа 2.5-25 мкм) мужийг хамааруулан үзсэн. Нил улаан туяаны спектрофотометрийн чанарын шинжилгээнд дээж бэлтгэх олон арга байдаг бөгөөд дээжийг калийн бромидтой хольж шахах аргыг энэхүү стандартад сонгоно.

Баталсан огноо: 2017-02-23 Мөрдөж эхэлсэн огноо: 2017-03-15
Ангилал: | 11.100 Эмнэлгийн лаборатори |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт