MNS 5775 : 2014

Хот, суурины ундны ус түгээх цэг(байр)-ийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

2.1 Энэхүү стандарт нь төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр /ус олборлох, зөөвөрлөх, түгээх, нөөцлөх, чанарыг сайжруулах/-ээс хэрэглэгч хүртэлх шат дамжлагад хүн амын ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын хяналт, ундны ус түгээх цэг /байр/-ийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна. 2.2 Ундны ус түгээх цэг/байр/-ийн үйлчилгээг эрхлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйлчилгээний эрүүл ахуйн болон техникийн шаардлагыг хангуулж, мөрдүүлэх, хяналт тавихад энэхүү стандартыг үндэслэл болгоно. 2.3 Энэхүү стандартаар инженерийн хийцтэй гүний худаг бүхий уст цэгийн үйл ажиллагааг тодорхойлохгүй.

Баталсан огноо: 2014-10-02 Мөрдөж эхэлсэн огноо: 2015-01-01
Ангилал: | 03.080.30 Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ | 93.025 Ус дамжуулалтын гадна тогтолцоо |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт