MNS 6298 : 2011

Шинэ дулааны цахилгаан станц, дулааны станцын яндангаар агаар мандалд хаях утааны найрлага дах агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга

Хамрах хүрээ

2.1. Энэхүү стандартаар шинэ дулааны цахилгаан станц, дулааны станцуудын зуухны ашиглалтын явцад хэвийн нөхцөлд гарч байгаа нэг шоо метр утаан дахь дэгдэмхий үнс, нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), хүхрийн давхар исэл (SO2), азотын ислүүд (NOx) зэрэг агаар бохирдуулах бодисуудын жин (мг/м3), зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжих аргыг тогтооход хамаарна. 2.2 Шинээр барих нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц ба дулааны станцад энэхүү стандартыг мөрдөнө.

Баталсан огноо: 2011-12-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2011-12-26
Ангилал: | 13.040.01 Агаарын чанарын нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт