MNS 4099 : 2020

Мал аж ахуй. Монгол үүлдэр, омгийн адуу. Ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

1 Энэхүү стандарт нь Монгол адууг удам гарваль, ашиг шимийн чиглэл, галбир бие цогцос, зүс, амьдын жин, биеийн үндсэн хэмжээ, үржлийн чанарыг нь харгалзан цөм, үржлийн, хэрэгцээний сүрэгт тавих шаардлагыг тогтооход хамаарна. 2 Энэхүү стандартыг монгол үүлдэр, омгийн адуу үржүүлж, ашигладаг малчид, мал бүхий иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад хамаарна.

Баталсан огноо: 2020-11-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-12-04
Ангилал: | 65.020.30 Амьтны аж ахуй ба үржүүлэг |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт