MNS ISO 760 : 2011

Ус тодорхойлох – Kaрл Фишерийн арга (Ерөнхий арга)

Хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь органик, органик бус ихэнх хатуу ба химийн шингэн бүтээгдэхүүн дэх талсжсан эсвэл чөлөөт усыг тодорхойлох Карл Фишерийн арга гэх энэхүү ерөнхий аргыг тогтооно. Зарим нөхцөлтэй холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг бусад холбогдох олон улсын стандартад тусгасан болно. Титрийн цэгийг нүдээр, электрометрээр тодорхойлохтой холбогдож титрлэх хоѐр арга байна. Электрометргүй тохиолдолд нүдээр тодорхойлох аргыг зөвхөн өнгөгүй уусмалд хэрэглэнэ. Энэ арга нь зөвхөн шууд титрлэх арга болно. Харин электрометр хэрэглэх үед шууд болон урвуу титрлэх аргыг хоѐуланг нь хэрэглэнэ. Мөн электрометр хэрэглэх нь титрлэх аргаас үл хамаарсан илүү өндөр нарийвчлалтай тул энд зөвлөмж болгов.

Баталсан огноо: 2011-06-23 Мөрдөж эхэлсэн огноо: 2011-07-01
Ангилал: | 71.040.40 Химийн шинжилгээ |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт