MNS ISO 712 : 2005

Залаат үр тариа, залаат үр тариан бүтээгдэхүүн- Чийглэгийн хэмжээг тодорхойлох хэвшмэл жишиг арга

Хамрах хүрээ

Энэхүү Олон улсын стандарт нь залаат үр тариа, залаат үр тариан бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээг тодорхойлох хэвшмэл жишиг аргад хамаарна. Энэ аргыг дараах бүтээгдэхүүнд ашиглана. Үүнд: буудай, хатуу буудай, тутрага (ангилсан, хальсалсан тутрага, тээрэмдсэн цагаан будаа), арвай, бог тариа (Panicum miliaceum), хөх тариа, хошуу тариа, тритикал, сорга, (Sorghum vulgare caffrorum) зэрэг тарианы үр болон тээрэмдсэн тариа, хүүхдийн будаа, гурил зэрэг хамаарна. Энэ арга нь MNS ISO 6540 стандартад тусгайлан заасан эрдэнэшишид хамаарахгүй.

Баталсан огноо: 2005-12-22 Мөрдөж эхэлсэн огноо: 2006-01-01
Ангилал: | 67.060 Тариа буудай, буурцаг, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт