MNS ISO 711 : 2000

Буудай ба буудайн бүтээгдэхүүн – Чийглэгийн агуулгыг тодорхойлох (Үндсэн лавлагаа арга)

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь буудай ба буудайн бүтээгдэхүүний чийглэгийг тодорхойлох үндсэн лавлагаа аргыг заана.2 Энэ арга эрдэнэшишэд тохирохгүй бөгөөд түүнд зориулсан абсолют арга нь ISO 6540, Эрдэнэшиш-Чийглэгийн агуулгыг тодорхойлох (тээрэмдсэн үр, бүтэн үрэнд хийх) хавсралтад тодорхой заагдсан болно. Тусгай тоног төхөөрөмж, туршлагажсан шинжлэгчид шаардагдах энэ үндсэн лавлагаа арга нь зөвхөн мэргэжлийн лабораторуудад тохиромжтой ба чийглэгийг тодорхойлох тогтсон аргуудыг хянах, боловсронгуй болгоход стандарт болгон ашиглахад зориулагдсан (ялангуяа ISO 712-ийг үз). Энэ арга худалдааны маргааныг таслахад зориулагдаагүй болно.

Баталсан огноо: 2000-08-31 Мөрдөж эхэлсэн огноо: 2000-09-01
Ангилал: | 67.060 Тариа буудай, буурцаг, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт