MNS EN 13313 : 2017

Хөргөлтийн систем болон дулааны насос – Ажилтны ур чадвар

Хамрах хүрээ

Энэхүү европын стандарт нь хөргөлтийн системд хамаарах үйл ажиллагаа, ажиллагсдын (ажилтны) ур чадварын үзүүлэлтийг тодорхойлох болон ур чадварыг үнэлэх журмыг тогтооно. ТАЙЛБАР Хөргөлтийн системийн цахилгаан болон электроникийн системийн холболтыг авч үзэхгүй тул энэхүү стандартад хамаарахгүй. Цахилгааны болон электроникийн системийн талаарх ур чадварыг үндэсний хэмжээний зохицуулалт болон бусад европын стандарт эсвэл үндэсний стандартын дагуу хэрэглэхийг зөвлөмжилж байна. Энэхүү EN 13313 стандарт нь EN 378-1 стандартад заасны дагуу бүтээгдэхүүний төслөөс эхлээд үйлдвэрлэж дуусах хүртэлх үйл явцыг хянасан болон түүнд хэрэглэж буй аргыг эрүүл мэнд, аюулгүй байдал ба байгаль орчны талаарх хуулийн шаардлагад нийцэх асуудлыг хариуцдаг байгууллага буюу ажилтан шалгасан бие даасан хөргөлтийн системийг ажиллуулж буй хувь хүнд хамаарахгүй.

Баталсан огноо: 2017-04-06 Мөрдөж эхэлсэн огноо: 2017-05-05
Ангилал: | 27.080 Дулааны шахуурга | 27.200 Хөргөх технологи |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт