MNS ISO 5817 : 2021

Гагнуур. Ган, диц, жуугаан ба тэдгээрийн хайлшийг хайлуулж гагнасан холболт (цацрагийн гагнуур хамаарахгүй). Согогийн чанарын түвшин

Хамрах хүрээ

Энэ стандартаар бүх төрлийн ган, диц, жуугаан ба тэдгээрийн хайлшийг хайлуулж гагнасан холболтын (цацрагийн гагнуур хамаарахгүй) согогийн чанарын түвшинг тодорхойлох үнэлэх арга зүйн зааврыг тогтооно. Ханын зузаан нь ≥0,5 мм материалд хамаарна. Бүх булангийн болон бүрэн нэвтрэлттэй тулгасан гагнуурын оёдолд хамаарна. Эдгээр зарчмуудыг хагас нэвтрэлттэй гагнуурын оёдолд ашиглаж болно. Цацрагийн гагнуурын холболтын чанарын түвшин ISO 13919-1 стандартаар зохицуулагдана. Үйлдвэрлэлийн нөхцөлд гагнасан бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд ашиглах боломж бүрдүүлэхийн тулд гагнуурын оёдлыг чанарын 3 түвшинд ангилдаг. Тэдгээрийг B, C ба D тэмдэгтүүдээр тэмдэглэсэн. Чанарын В түвшин нь дууссан гагнуурын оёдлын хамгийн өндөр шаардлага юм. Хэд хэдэн төрлийн ачааллыг тооцно. Жишээ нь: Статик, дулаан, зэврэлт, даралтын ачаалал гэх мэт. Цуцалтын ачааллын нэмэлт мэдээллийг C хавсралтaд үзүүлэв. Чанарын түвшин нь үйлдвэрлэл болон ур чадвараас хамаарна. Энэ стандартад дараах зүйл хамрагдана. Үүнд: a) Хайлшжуулсан ба хайлшжуулаагүй ган b) Диц, дицийн хайлшууд (Диц-Никель) c) Жуугаан ба жуугааны хайлшууд (Жуугаан-Титан) d) Гар, механикжсан ба автомат гагнуур e) Гагнуурын бүх байрлалууд f) Гагнуурын бүх төрлүүд. Жишээ нь: тулгасан болон булангийн гагнуурын оёдол ба салаалсан холболтууд g) Дээрх гагнах ажилбарууд тэдгээрийн дэд ажилбарууд ISO 4063 стандартын дагуу тодорхойлогдоно.

Баталсан огноо: 2021-01-20 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-01-22
Ангилал: | 25.160.40 Гагнасан холбоос ба гагнаас |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт