MNS ISO 5667-8 : 2000

Усны чанар - Дээж авах 8-р бүлэг : нойтон хур тундасны дээж авах заавар

Хамрах хүрээ

ISO 5667-ийн энэ бүлэг нь нойтон хур тундасны чанарыг тодорхойлох ажлыг зохион байгуулах асуудлыг багтаана. Энэ заавар нь борооны хур тундасны тоо хэмжээг хэмжих асуудлыг авч үзээгүй болно. ISO 5667-ийн энэ бүлэг нь хатуу (мөс) тундасны тухайд хамааралгүй бөгөөд нойтон хур тундасны зарим төрөл болох манан, будан, үүлний талаар ч энд авч үзээгүй болно. Үүний учир шалтгаан нь эдгээр хур тундасны хэмжилзүйн асуудал өнөөдрийг хүртэл судалгааны шатандаа явж байгаа болно. Гэвч эдгээр асуудал чухал ач холбогдолтойг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь зарим тохиолдолд дээр дурьдсан зарим төрлийн тундасны хэмжээ нь нойтон тундасны хэмжээтэй ойролцоо буюу илүүдэл хэмжээтэй байгааг судалгааны үр дүн харуулсан байна. Иймд нойтон хур тундасны тоо хэмжээний үзүүлэлт нь нийт тундасны тоо хэмжээг ганцаараа гүйцэд тодорхойлох нь ховор байдаг. Энэ стандартын гол зорилгыг 1.1 ба 1.2-р зүйлд тусгасан болно.

Баталсан огноо: 2000-12-21 Мөрдөж эхэлсэн огноо: 2001-01-01
Ангилал: | 13.060.45 Усны шинжилгээний нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт