MNS ISO 5667-6 : 2001

Байгаль орчин. Усны чанар. Дээжлэлт. 6-р хэсэг: Гол, горхины уснаас дээж авах заавар

Хамрах хүрээ

ISO 5667 стандартын энэ хэсэгт гол, горхины уснаас физик, химийн болон микробиологийн үнэлгээ хийх зориулалтаар усны дээж авах ажлын төлөвлөгөө боловсруулах, дээж авах арга техник болон дээж авахад хэрэглэгдэх үндсэн зарчмуудыг тогтоож өгнө. Энэ стандартыг голын далай тэнгист цутгах хэсэг, адаг болон далайн эргийн уснаас дээж авахад хэрэглэхгүй, харин сувгийн болон урсацыг нь зориуд хязгаарласан эх газраар урсан өнгөрөх уснаас дээж авахад тодорхой хязгаартайгаар хэрэглэж болно. Ёроолын хурдас, тунамал болон усны обьектын ургамал, амьтны судалгаанд тусгай аргачлал шаардлагатай бөгөөд энэ асуудлыг ISO 5667 стандартын энэ хэсэгт тусгаагүй болно. Байгалийн ба хиймэл далан нь усыг хэд хэдэн өдрийн туршид хааж боодог болохоор далангаас гарах гол, горхины ус гольдролдоо орж, урсац нь тогтоворжсон газраас дээж авах нь зөв юм. Энэ нөхцөлд дээж авах удирдамж, зааврыг ISO 5667-4 стандартад өгсөн. Дээж авахын зорилгоо зөв тодорхойлох нь дээж авахдаа ямар зарчим баримтлах вэ гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой. Гол, горхины усны хувьд нийтлэг боловсруулсан дээж авах төлөвлөгөөнүүдийн зориулалт ямархуу байх талаар дараах жишээг үзүүлье

Баталсан огноо: 2001-04-26 Мөрдөж эхэлсэн огноо: 2001-05-01
Ангилал: | 13.060.45 Усны шинжилгээний нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт