MNS ISO 5667-5 : 2001

Байгаль орчин. Усны чанар. Дээж авах. 5-р хэсэг: Ундны ус, хүнс болон ундаа үйлдвэрлэхэд хэрэглэгдэх уснаас дээж авах заавар

Хамрах хүрээ

ISO 5667 стандартын энэ хэсэгт ундны ус, хүнс болон ундаа боловсруулахад хэрэглэгддэг уснаас дээж авах төлөвлөгөө боловсруулах, дээж авах арга техник болон дээж авч явах, хадгалах (энд цаашид хялбарчлахын тулд ундны ус гэж товчлов) зэрэгт хэрэглэгдэх нарийвчилсан зарчмуудыг тогтоож өгнө. Энэ нь цэвэрлэх байгууламжинд усыг цэвэршүүлэх (энд цэвэршүүлээгүй усанд хийх шинжилгээг багтаасан) ажиллагаа, цэвэрлэх байгууламж болон ус түгээх системд хяналт тавих, уг системд гарсан гэмтлийг илрүүлэх зэрэгт мөн хамаатай болно. ISO 5667 стандартын энэ хэсэгт гүний ус, худаг, байгалийн болон хиймэл нуур гэх мэт усны эх үүсвэрээс, (цэвэрлэх байгууламжийн хувьд цэвэршүүлэх шаардлагатай ус гэж тооцогдох) цэвэршүүлээгүй уснаас дээж авах тухай тусгагдаагүй. Хэрэв эдгээрээс дээж авах шаардлагатай бол, тухайлбал байгалийн усны бохирдлын үүсгүүрийг тогтоох шаардлагатай бол ISO 5667 стандартын тохирох хэсгийн дагуу дээж авна.

Баталсан огноо: 2001-04-26 Мөрдөж эхэлсэн огноо: 2001-05-01
Ангилал: | 13.060.45 Усны шинжилгээний нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт