MNS EN 13230-1 : 2020

Төмөр зам – Зам - Төмөрбетон дэр 1-р хэсэг: Ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандарт нь төмөр замын гол зам, өртөөний замын төмөрбетон дэр, суман шилжүүлэг, битүү огтлолцол солбицолд зориулсан төмөрбетон дэр, тэдгээрийг үйлдвэрлэхэд хэрэглэх материалд тавих ерөнхий шаардлага, мөн турших аргад хамаарна. Гол замын болон өртөөний замын төмөрбетон дэр (SL) болон суман шилжүүлгийн төмөрбетон дэр (Br) нь зам төмрөөс үйлчлэх босоо, хэвтээ ачааллыг дайрганы нягтруулсан үе, улмаар буурь хөрс, даацын үенд дамжуулах зориулалттай. Гол замын болон өртөөний замын төмөрбетон дэр, суман шилжүүлгийн төмөрбетон дэр нь ашиглалтын явцад гадаад орчны зэврүүлэх үйлчлэлд ажиллана. Энэ стандартад төмөрбетон дэр нь давтагдах ачаалалд найдвартай ажиллах ба удаан эдэлгээний үзүүлэлтүүдийн механик туршилтын аргыг тусгасан болно.

Баталсан огноо: 2020-10-08 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-10-08
Ангилал: | 91.100.30 Бетон ба бетон бүтээгдэхүүн | 45.080 Зам төмөр ба төмөр замын бүрэлдэхүүн хэсэг |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт