MNS GOST R 51786 : 2012

Архи ба хүнсний спирт. Гарал үүслийг тодорхойлох хийн хроматографын арга

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь архи ба хүнсний спирт (цаашид архи ба спирт гэх)-эд хамаарах ба тэдгээрийн гарал үүсэл, тэдгээрт агуулагдах хорт хольц болох сувсны тос (2-бутанол, 1-пентанол, 1-гексанол), кротонын альдегид, кетон (ацетон ба 2-бутанол), үнэрт спирт (бензилийн спирт болон 2-фенилийн этанол), үнэрт альдегид (бензальдегид), этилийн эфир, фталийн хүчлийн диэтилийн эфир нийлмэл эфир (изобутилацетат ба этилбутират) зэргийн агууламжаар тодорхойлох хийн хроматографийн аргыг тогтооно. Үүний зэрэгцээ энэхүү стандарт нь архи ба спиртийн өвөрмөц хорт хольц болох метилийн спирт, сувсны тос (2-пропанол, 1-пропанол, изобутилийн спирт, 1-бутанол, изоамилийн спирт), цууны альдегид, нийлмэл эфирүүд (метилацетат ба этилацетат) зэрэг хорт бичил хольцын хэмжээг хийн хроматографийн аргаар тодорхойлоход мөн ашиглагдана. Метилийн спиртийн торхойлогдох хязгаар, эзлэхүүний 0,0001-0,1 %, бусад хорт бичил хольцын торхойлогдох хязгаар, жингийн 0,5-1000 мг/дм3 байна.

Баталсан огноо: 2012-12-20 Мөрдөж эхэлсэн огноо: 2013-04-21
Ангилал: | 67.160.10 Согтууруулах ундаа |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт