MNS GOST R 51698 : 2004

Архи, этилийн спиртэнд агуулагдах хорт бичил хольцыг тодорхойлох хийн хроматографийн арга /хурдавчилсан шинжилгээний арга/

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь архи, этилийн спиртэд агуулагдах бичил хорт хольцынхэмжээг дүүргэгчтэй (метилийн спиртийн хэмжээг тодорхойлоход) болон хялгасан (метилийн спирт, совсны тос, цууны альдегид болон нийлмэл эфир тодорхойлоход) багана ашиглан хийн хроматографийн шинжилгээний аргаар тодорхойлоход хамаарна.Мөн энэ аргыг ликѐрийн төрлийн болон амт, үнэр оруулагч нэмэлттэй өнгөт архины нэрэгдсэнд хорт бичил хольцыг тодорхойлоход хэрэглэнэ. Метилийн спиртийн хэмжигдэх эзлэхүүний хувийг 0.0001-0.1% хүрээнд, бусад хорт бичил хольцын массын концентрацийн хэмжээг 0.5-1000 мг/дм3 хүрээнд тус тус илэрхийлнэ.

Баталсан огноо: 2004-10-28 Мөрдөж эхэлсэн огноо: 2004-12-01
Ангилал: | 67.160.10 Согтууруулах ундаа |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт