Стандартчиллын 2022-2023 оны төлөвлөгөөнд санал авч байна.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1 дэх заалт,  

27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтын дагуу Стандартчиллын 2022-2023 оны төлөвлөгөөнд санал авч байна.

Стандартчиллын төлөвлөгөөнд санал ирүүлэхдээ дараах баримт бичгүүдтэй сайтар уялдуулах нь зүйтэй. Үүнд:

  • Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр;
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө;
  • Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө;
  • Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;
  • Мега төсөл гэх мэт.

Стандартын төсөл боловсруулах санхүүжилтийн шийдвэрлэлт, дээр дурдсан баримт бичгүүдтэй уялдсан байдал, боловсруулж ирүүлэх хугацаа, хариуцах ажилтан болон бусад мэдээллийг хавсралтад заасан “Шинэ ажлын сэдвийн санал” маягтын дагуу тодорхойлон  2022 оны  01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 11-455284, 51-262201, 51-266754 дугаарын утаснаас лавлана уу.


Хавсралт файл ЭНД ДАРЖ татаж авна уу

Олон нийтийн сүлжээнд хуваалцах