"MNS ISO/PAS 45005:2020, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" стандартаас үргэлжүүлэн хүргэж байна.

Ерөнхий төлөвлөлт

4.3.1 Төлөвлөлт нь байгууллагад цар тахлын улмаас хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, эрэмбэлэх боломж олгоно.

COVID-19-тэй холбоотой эрсдэлийг бүрэн арилгах боломжгүй ч төлөвлөлт нь эдгээр эрсдэлийг бууруулахын тулд ажилтанд үзүүлэх эрсдэлийг тодорхойлж, эрэмбэлэх  асуудлыг авч үзнэ.

Байгууллага төлөвлөлтөд 4.1-д тодорхойлсон асуудлын хүрээнд дараах зүйлийг харгалзан үзнэ.Үүнд:

a) ажлаа хэрхэн зохион байгуулах, хаана хийх талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай бодитой өөрчлөлт;

b) ажилтан хоорондын харилцаа;

c) ажилтан болон бусад хүмүүс, түүний дотор зочид, үйлчлүүлэгч, олон нийтийн гишүүд хоорондын харилцан үйлчлэл;

d) нууцлалын горимыг мөрдөж, ойрын хавьталд орсон хүнийг (жишээлбэл, ээлжийн ажилтан, паб, рестораны үйлчлүүлэгч, биеийн тамирын заалаар үйлчлүүлэгч) мөшгөх зорилгоор тэдгээртэй холбоо барих бүрэн, үнэн зөв мэдээллийг хэрхэн бий болгох;

e) нийтийн эзэмшлийн газар, дундын тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах;

f) цар тахлын сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө (6-р бүлэг үзнэ үү).

4.3.2 Байгууллага нь COVID-19-тэй холбоотой эрсдэлийг тодорхойлох, шийдвэрлэхэд системтэй хандах ба  дараах төрлийн ажлыг тодорхойлсон байх шаардлагатай. Үүнд:

a) гэрээсээ хийх боломжтой ажил;

b) гэрээс хийх боломжгүй ба ажлын байранд бодит өөрчлөлт хийсэн, хүн хоорондын зайн дүрэм мөрдөн гүйцэтгэж болох ажил;

c) гэрээс хийх боломжгүй, мөн ажлын байранд хүн хоорондын зайн дүрэм мөрдөх боломжгүй ажил.

Ихэнх байгууллагын хувьд түүний дотор өвчин тархахаас хамгаалах хяналтын арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн байгууллагад мөн адил COVID-19-ийн эрсдэлийг бууруулах хамгийн сайн арга бол Ажилтныг гэрээр ажиллах боломжийг олгох, дэмжих явдал юм.

Байгууллага нь бусадтай харьцах, хавьтлыг багасгах замаар хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилгоор боломжтой бол ажлын байранд биеэр ирж ажиллах ажилтны тоог багасгах шаардлагатай.

Байгууллага нь ажлын байранд ирж ажиллах ажилтны тоог тодорхойлохдоо үйлчилгээ авагч, түнш, хэрэглэгч, түүнчлэн ажил гүйцэтгэж буй ажилтны эрэлт хэрэгцээг харгалзан үзсэн байна.

Байгууллага нь гэрээсээ ажиллаж байгаа ажилтны бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах талаар нэмэлт дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Хэрэв зарим нэг ажилтны гэр ажил хийхэд тохиромжгүй,  гэрээсээ ажиллах нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй, ажилтан ажлын байранд аюулгүй ирж,буцах боломжтой бол энэ асуудлыг байгууллага анхаарч үзэх шаардлагатай.

Гэрээс хийх боломжгүй, хүн хоорондын зайн дүрэм мөрдөх боломжгүй ажлыг хэрэв эдгээр ажил нь чухал бөгөөд эрсдэлийг бууруулах нэмэлт хяналтыг авч хэрэгжүүлсэн тохиолдолд зөвхөн гүйцэтгэнэ.

4.3.3 Байгууллага нь COVID-19-тэй холбоотой эрсдэлд чиглэсэн арга хэмжээг төлөвлөхдөө одоо байгаа ХАБЭА-н эрсдэл ба эрсдэлийг удирдах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг авч үзсэн байна.

Байгууллага дараах арга хэмжээ авна. Үүнд:

a) ажлын дараалалд гарсан аливаа өөрчлөлтийг харгалзан үзсэний үндсэн дээр одоо байгаа ХАБЭА-н арга хэмжээ, хяналтыг тохируулах хэрэгцээг үнэлэх;

b) COVID-19-тэй холбоотой эрсдэл (Хамгаалалтын аюулгүй байдлын талаар А хавсралтыг үзнэ үү)-ийг удирдах аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээний хамт хэрэгжүүлэх ХАБЭА-н шинэ эрсдэл (жишээлбэл, галын аюулгүй байдлын арга хэмжээнд үзүүлэх нөлөө) болон бусад эрсдэлийг (жишээлбэл, хамгаалалттай холбоотой эрсдэл) харгалзан үзэх;

c) шинэ эрсдэлд чиглэсэн арга хэмжээг төлөвлөх;

d) үйл ажиллагааны тасалдлыг хамгийн бага байлгах (4.8-г үзнэ үү) зорилгоор орон нутгийн, бүс нутгийн, үндэсний болон олон улсын түвшинд хязгаарлалтын өөрчлөлтийг богино хугацаанд төлөвлөх.

Олон нийтийн сүлжээнд хуваалцах