"MNS ISO/PAS 45005:2020, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" стандартаас
Байгууллага нь эрсдэлээ үнэлж, төлөвлөсөн байх шаардлагатай.
4.1.1 Байгууллагын үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж болзошгүй ажилтан ба бусад хүмүүс (зочид, хэрэглэгч, үйлчлүүлэгч, олон нийт)-т учрах тодорхой эрсдэлийг ойлгохын тулд байгууллага дараах зүйлсийг анхаарч үзэх шаардлагатай. Үүнд:
a) COVID-19 цар тахлын үед хүмүүсийн аюулгүй ажиллах чадавхид юу нөлөөлж болох;
b) хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдалд үзүүлэх өсөн нэмэгдэж буй эрсдэлд чиглүүлэн үйл ажиллагаагаа хэрхэн өөрчлөх.
COVID-19 цар тахалтай холбоотой эрсдэлийг үнэлэхээс өмнө байгууллага нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болох гадаад ба дотоод онцлог асуудал болон цар тахлын нөлөөгөөр эдгээр асуудалд ямар өөрчлөлт гарсныг тус тус авч үзнэ. Байгууллага нь үйл ажиллагаагаа эхлүүлэх, үргэлжлүүлэх, өөрчлөх үед хийх эрсдэлийн үнэлгээ ба төлөвлөлтөндөө эдгээр гадаад ба дотоод асуудлыг авч үзэх ба эрсдэлийг тогтмол үнэлж байх шаардлагатай.
4.1.2 Гадаад асуудалд дараах асуудлыг авч үзэж болох ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
a) иргэдийн дунд COVID-19 тархсан байдал (бусад байгууллага болон ажлын байрыг хамруулна);
b) орон нутаг, бүс нутаг, үндэсний болон олон улсын нөхцөл байдал ба холбогдох хууль тогтоомжийн шаардлага болон зааварчилгаа;
c) эрүүл мэндийн үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, вакцины хүртээмж;
d) эрүүл мэнд, аюулгүй байдлын болон бусад ханган нийлүүлэлтийн хүртээмж (ХХХ, маск, гар ариутгагч, халуун хэмжигч, цэвэрлэгээний болон ариутгалын материал);
e) ажилтан ажил ба гэр хоорондоо хэрхэн явах (нийтийн тээвэр, машин, унадаг дугуй, явган алхах);
f) ажилтан хүүхдээ асрах, сургуульд сургах боломж;
g) ажилтан зайнаас ажиллахад гэртээ тохиромжтой эсэх;
h) ажилтаны амьдралын нөхцөл байдал (өөрөөр хэлбэл, COVID-19халдвар авах өндөр эрсдэлтэй, эсвэл COVID-19халдвартай, хүнд өвчттөнтэй хамт амьдарч байгаа эсэх);
i) ханган нийлүүлэлтийн сүлжээнд гарч буй өөрчлөлт эсвэласуудал;
j) үндсэн үйлчилгээний тасралтгүй байдал (хүнсний хангалт, дэд бүтэц, цахилгаан, дулаан, ус);
k) хэрэглэгчийн хэрэгцээ ба хүлээлт, зан байдалд гарч буй өөрчлөлт;
l) орон нутгийн соёл ба соёлын зан үйл (үнсэх, тэврэх, гар барих);
m) бүтээгдэхүүн/үйлчилгээний эрэлт ихсэх эсвэл багасах хандлага.
4.1.3 Дотоод асуудалд дараах асуудлыг авч үзэж болох ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
a) байгууллага дотор COVID-19халдвар илэрсэн эсэх;
b) ажлын байрны тоо ба төрөл (оффис, үйлдвэр, цех, агуулах, авто тээврийн хэрэгсэл, жижиглэн худалдааны газар, ажилтаны өөрийн гэр, бусдын гэр);
c) эрсдэлийг хянах арга хэмжээнд нөлөөлж болохуйц байгууллагын соёлын үнэт зүйл;
d) байгууллагын COVID-19-ийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдлэг авах чадвар;
e) байгууллагын төрөл ба үйл ажиллагаа (үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиглэн худалдаа, нийгмийн халамж, сургалт ба бусад боловсрол, хүргэлт, түгээлт);
f) байгууллага доторх ажилтаны төрөл (үндсэн, гэрээт, сайн дурын, чөлөөт, хагас цагийн, ээлжийн, зайны ажилтан);
g) хүн хоорондын зай барих арга хэмжээг хэрэгжүүлэх боломж;
h) ажилтаны тусгай хэрэгцээ (COVID-19-ийн хавьталд орох өндөр эрсдэлтэй эсвэл хүнд өвдөх магадлалтай ажилтан);
i) халамжийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхэдтэй ээж, ахмад настай ажилтан;
j) ажилдаа ирэхгүй ажилтаны тоо нэмэгдсэн байдал (өвчтэй, өөрийгөө тусгаарлах эсвэлхөл хорионышаардлага, гэр бүлд нь гарз хохирол учрах зэрэг шалтгаанаар);
k) ариун цэврийн өрөө ба гар угаах байгууламжийн хангамж гэх мэт нөөцийн хүртээмж;
l) ажлаа хэрхэн зохион байгуулж (ажлын шаардлага, ажлын хурд, цаг хугацааны дарамт, ээлжийн ажилд орсон өөрчлөлт) дэмжиж,
энэ нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж байгаа байдал.