“MNS 6885 : 2020, Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг батлан хэрэгжүүлж эхэллээ.
“MNS 6885 : 2020, Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зөвлөх төв, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулж, СХЗГ-ын дэргэдэх Нийтийн хоолны стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү стандартад
- нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээний үеэр захиалгат хоолыг хүргэх, түүгээр үйлчлэх
- захиалгат хоолыг хүргэх
гэсэн 2 төрлийн үйлчилгээ эрхлэгч, түүний үйлдвэрлэлийн байр, ажилтан, үйлчилгээ, аюулгүй байдалд тавих шаардлагыг тодорхой заасан.
Үүнээс гадна дэлхий нийтэд тархаад буй Короновируст халдвар (Covid-19)-ын цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Нийтийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хоол хүргэлтийн үйлчилгээг зохион байгуулахад захиалгат хоолыг хүргэх хүргэлтийн үйлчилгээнд тавих нэмэлт шаардлагыг тогтоосон онцлогтой, нэн чухал стандарт юм.
Мөн энэхүү стандартыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын хамтарсан Хүнсний хууль эрх зүйн хорооноос баталсан зохистой дадлын стандартууд, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан баталсан Олон Улсын Стандартчиллын Байгууллагаас батлан гаргасан стандарт, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмж болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан заавар зэрэг холбогдох стандарт, баримт бичигт тулгуурлан боловсруулсан болно.
Стандартын дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу https://estandard.gov.mn/standard/v/6677
Стандартыг татаж авах бол хавсралтаас ввна уу.
Хавсралт файл ЭНД ДАРЖ татаж авна уу