MNS 6858:2020, Хатаамал сүү, сүүн бүтээгдэхүүний стандартын тухай

Улсын хэмжээгээр хөдөө аж ахуйгаас бэлтгэх сүүний нөөцийг таван хошуу мал тус бүрээр авч үзвэл ингэний сүү 19.23 мянган тонн, гүүний сүү 90.1 мянган тонн, үнээний сүү 668.8 мянган тонн, хонины сүү 123.6 мянган тонн, ямааны сүү 172.3 мянган тонн байгаа бөгөөд үүнээс үнээний сүүний нөөцийг өрхийн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд бүрэн ашигладаг хэдий ч үлдсэн 4 төрлийн малын сүүний нөөцийг 50 хувь ашиглаж байгаа гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан байна.

Иймд ашиглахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол экспорт хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй үялдуулан 2018 онд зохион байгуулсан Стандартын техникийн түвшний үзлэгийн дүнд хатаасан сүүн бүтээгдэхүүний стандартыг шинээр боловсруулан батлуулах санал гарсан.

Энэхүү санал, санаачлагыг Монголын хүнсчдийн холбоо дэмжин үйлдвэрлэгч, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын төлөөллийг оролцуулан судалгаа хийсний дүнд “MNS 6858:2020, Хатаамал сүү, сүүн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага” стандартыг боловсруулан батлуулсан юм. Энэхүү стандарт батлагдснаар хадгалалт даах чадвартай, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хатаамал сүүн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэн цаашлаад экспортод гарах үндэс суурь болж байна. Стандартын мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу

https://estandard.gov.mn/standard/v/6630

Олон нийтийн сүлжээнд хуваалцах