“MNS ISO/PAS 45005 : 2021 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа” стандарт батлагдлаа.

Олон Улсын Стандартчиллын Байгууллагаас боловсруулсан уг баримт бичгийг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны стандартчиллын техникийн хороо болон Чанарын менежментийн техникийн хорооны дүгнэлтийн дагуу үндэсний стандартаар баталлаа.

Уг стандарт нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хамгаалах зорилгоор байгууллагад COVID-19-тэй холбоотой эрсдэлийг удирдах ерөнхий зааварчилгаа юм.

Энэхүү баримт бичгийг хэмжээ, үйл ажиллагааны салбараас үл хамааран дараах байгууллагад хэрэглэж болно.

· цар тахлын үеэр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа;

· бүрэн буюу хэсэгчлэн хаасны дараа үйл ажиллагаагаа сэргээж байгаа эсвэл сэргээхээр төлөвлөж байгаа;

· бүрэн буюу хэсэгчлэн хаагдсан ажлын байрандаа эргэн орж байгаа;

· шинээр эхэлж байгаа эсвэл шинээр эхлэхээр төлөвлөж байгаа.

Энэхүү баримт бичиг нь бүх төрлийн ажилтан (жишээлбэл, байгууллагын ажилтан, гаднаас үйлчилгээ үзүүлж буй ажилтан, гэрээт гүйцэтгэгч, хувиараа бизнес эрхлэгч, агентлагийн ажилтан, ахмад ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, анхны тусламжийн ажилтан) болон бусад холбогдох сонирхогч талууд (жишээлбэл, ажлын байран дээрх зочин, түүний дотор олон нийтийн байгууллагын гишүүд)-ыг хамгаалах талаар зааварчилгаа өгнө.

Олон Улсын Стандартчиллын Байгууллагын гишүүн Стандарт хэмжил зүйн газар нь COVID-19-тэй холбоотой эрсдэлийг үргэлжлүүлэн хянаж байхын тулд нөхцөл байдлын өөрчлөмтгий шинж чанарыг харгалзан энэхүү баримт бичигт тусгагдсан зааварчилгааг тогтмол хянаж, сайжруулж, мэдээлэх болно.

Энэхүү стандартыг шуурхай боловсруулж, батлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан мэргэжилтнүүд, Техникийн хороодын гишүүддээ баярлалаа.

Стандартыг хавсралтаас татаж авч үйл ажиллагаандаа ашиглана уу


Хавсралт файл ЭНД ДАРЖ татаж авна уу

Олон нийтийн сүлжээнд хуваалцах