Барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний технологийн стандартууд батлагдан гарлаа.

1. MNS 6830:2020 Дахин боловсруулалтаас гарган авсан бетонон дайрга. Техникийн шаардлага/ http://estandard.gov.mn/standart/reader/6563/

2. MNS EN 933-11:2020 Дүүргэгчийн геометр шинж чанарыг тодорхойлох арга. 11-р хэсэг: Дахин боловсруулалтаас гарган авсан бетон дайрганы бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох арга /http://estandard.gov.mn/standart/v/6564/
3. MNS EN 1744-6:2020 Дүүргэгчийн химийн шинж чанарыг тодорхойлох арга. 6-р хэсэг: Цементийн барьцалдаж эхлэх хугацаанд дахин боловсруулалтаас гарган авсан дүүргэгчийн хандалсан уусмалын үзүүлэх нөлөөг тогтоох арга /http://estandard.gov.mn/standart/v/6562/

Эдгээр барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх  стандартуудыг  Европын Холбоо, Чехийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн санхүүжилтаар Каритас Чех Репаблик (КЧР) Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар нь Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Нидерланд Улсын Дельфтийн Технологийн Их сургууль, (ДТИХ)  Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд боловсруулав. 

Энэхүү төсөл нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч (ЖДҮ)-дэд барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монгол дахь ядуурал, цаг уурын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжиж байна. Төслийн гол үр шимийг хүртэгсэд нь барилгын салбарын ЖДҮ эрхлэгчид, их, дээд сургуулийн профессор, багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага ба хувийн хэвшил байх юм. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно.

https://mongolia.charita.cz/mn/Tusul-khutulburuud/Tusul-kh/MN16-project/ 

Facebook: https://www.facebook.com/CaritasCzechRepublicInMongolia/

Олон нийтийн сүлжээнд хуваалцах