MNS EN 287-1 : 2001

Гагнуурчдад эрх олгох шалгалт. Хайлуулж гагнах. 1-р хэсэг : Ган

Хамрах хүрээ

Энэхүү стандартаар ган материал гагнах гагнуурчнаас авах шалгалтын хувьд үндсэн шаардлага, хүчинтэй үйлчлэх хүрээ, шалгах нөхцөл, үнэлгээний шаардлага, шалгалтын гэрчилгээ ямар байхыг тогтооно. Б хавсралтад гагнуурчны шалгалтын гэрчилгээний санал болгосон загварыг харуулсан болно. Гагнуурчнаас шалгалт авахад дараах баталгааг шаардана. Үүнд: гагнуурчны эрх авах тухайн хүрээнд гагнуурын төрөл, гагнах материалын талаархи дадлага туршлага, мэргэжлийн онолын мэдлэг (шалгалт авах шаардлагагүй), аюулгүй ажиллагааны шаардлага хангагдсан байна. Эдгээр заалтыг Г хавсралтад тусгасан болно. Захиалагч шалгалт авах эрх бүхий хүн буюу байгууллагаар гагнуурчны шалгалт авахуулах тохиолдолд энэхүү стандартыг ашиглана. Энэ стандарт нь ганг хайлуулж гагнах гагнуурчдаас шалгалт авахад хүчин төгөлдөр үйлчлэнэ. Энэ стандартад гараар буюу хагас механик аргаар хайлуулж гагнах гагнуурын төрлийг багтаасан бөгөөд бүрэн механикжуулсан ба автоматжуулсан гагнуурын төрөлд хамаарахгүй. (5.2-г үз). Энэ стандарт цувисан, давтсан эсвэл цутгасан материал (5.4-т жишээ татсан) түүнчлэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн дээрх гагнуурчны шалгалтад хамаарна. Гагнуурчны шалгалтын гэрчилгээг зөвхөн шалгалт авах эрх бүхий байгууллага, хүн хариуцан олгоно.

Баталсан огноо: 2001-09-27 Мөрдөж эхэлсэг огноо: 2011-11-01
Ангилал: | 19.020 Сорилтын нөхцөл ба аргачлалын нийтлэг асуудал |
Төлөв: Хүчинтэй