MNS ISO 4063 : 2012

Гагнуур, гагнах арга ажиллагаа – Гагнах арга ажиллагааны жагсаалт, жишмэл тэмдэглэгээ

Хамрах хүрээ

Энэ олон улсын стандарт нь гагнуур, гагнах арга ажиллагааны жагсаалтыг тухайн арга ажилагаа нэг бүрийн жишмэл тэмдэглэгээний хамт тодорхойлон тогтоож өгнө. Энэ олон улсын стандарт нь гагнуур, гагнах арга ажиллагааг нийтэд нь үндсэн бүлэг (нэг тоогоор), бүлэг (хоѐр тоогоор), дэд бүлэг (гурван тоогоор)-т хамааруулан авч үзнэ. Ямар нэг арга ажиллагааны жишмэл тэмдэглэгээг дээд тал нь гурван тоогоор илэрхийлсэн байна. Энэ систем нь гагнуур хийх аргачиллыг тодорхойлох, гагнуурын ажлын баримт бичиг бэлтгэх, компьютер, зураг, хүснэгт дээр ажиллахад туслах зориулалттай юм.

Баталсан огноо: 2012-11-22 Мөрдөж эхэлсэг огноо: 2013-01-13
Ангилал: | 01.040.25 Үйлдвэрлэлийн техник (Тайлбар толь) | 25.160.01 Халуун, хатуу, хүйтэн гагнуурын нийтлэг асуудал |
Төлөв: Хүчинтэй